Улсын Дээд шүүх М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг АН-ын даргаар БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ
АН хоёр хуваагдаж, хоёр аргатай болоод буй. АН-ын даргыг сонгох тус намын дотоод сонгууль цахим болон цаасаар явагдаж өндөрлөсөн. УИХ-ын гишүүн Ц.Тувааны зохион байгуулсан цаасан сонгуульд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулсан бол, АН-ын дарга С.Эрдэнийн зохион байгуулсан цахим сонгуульд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат ялалт байгуулсан билээ.
Тэгвэл өнөөдөр /2021.04.27/ Улсын Дээд шүүх АН-ын хуулийн этгээдийн өөрчлөлтийг хэлцэж, намын даргыг бүртгэхээс татгалзсан байна. Тодруулбал, Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа.
“Ард Түмнээ Хайрлая” намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Бага чуулганы хуралдаанаас Л.Аззаяаг намын даргаар сонгосон нь Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэлээ.
Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай “Иргэний Зориг Ногоон нам”-ын хүсэлтийг хэлэлцээд хангахаас татгалзаж тус тус шийдвэрлэсэн байна.
Дотроо учираа олохгүй тамга тэмдэг сандал ширээгээ булаацалдаад байгаа АН -харин МАН с түрүүлээд татан буулгамаар юм биш үү