МҮОНТВ-ийн захирал асан Л.Нинжжамц “Мэдээллийн урсгал” хөтөлбөрийг ХААХЫГ ШААРДЛАА
Хатуу хөл хорионы үеэр иргэд олон нийтэд цогц мэдээллийг хүргэх зорилготой гэх “Мэдээллийн урсгал” мэдээний хөтөлбөрийг МҮОНТВ тэргүүтэй өргөн нэвтрүүлгийн телевизүүд хамтран бэлтгэж өнөөдрөөс цацаж эхэллээ. Мэдээллийн урсгалд олон талт эх сурвалж, редакцийн өнцөгийг харуулна гэх боловч нэгэн зэрэг нэг утгатай мэдээллийг цацаж байгааг шүүмжлэх хэсэг байна.
Нөгөө талаас олон нийтийн статустай МҮОНТВ эфирээ, нүүр царай болсон нэвтрүүлэгчдээ дээрх төсөлд оролцуулсан нь шүүмжлэл дагуулж байна. Тодруулбаол МҮОНТВ-ийг удирдаж байсан, сэтгүүлч Л.Нинжжамц Мэдээллийн урсгал хөтөлбөрийг даруй ХААХЫГ шаарджээ.
Тэрээр “Мэргэжлийн сургууль төгсөж, номыг нь үзсэн хүн энэ олон ТВ-ийн мэдээний өрөө, мэдээний агуулгыг нэгтгэж болохгүй, төрөөс санхүүжүүлсэн бол бүр болохгүй гэдгийг мэдэж байгаа. Тийм тул “Мэдээллийн Урсгал” нэртэй нэвтрүүлгийг хаахыг шаардаж байна” гэжээ.
Түүний уриалгад Мэдээллийн урсгал хөтөлбөрийн СЭДВИЙГ ТОДОРХОЙЛОГЧИД-оор эфирт сууж буй сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Б.Отгон, М.Батбилэг, Н.Өнөрцэцэг нарыг нэгдэхийг уриалсан байна.