|

ПАРИС 2024: Х.Номуун паралимпын наадамд цагаан хуудсаар оролцоно

Францын нийслэл Парис хотноо удахгүй эхлэх зуны паралимпын наадамд оролцох тамирчдын нэрс тодорч байна. Манай улсаас өнөөдрийн байдлаар пауэрлифтинг, байт харваа, таеквондогийн төрлөөр таван тамирчин эрх авч эх орноо төлөөлөх өрсөлдөх юм.

Тэдний араас Х.Номуун усанд сэлэлтийн 50 болон 400 метрийн зайд цагаан хуудсаар оролцоно.

Тэрбээр паралимпын усан замд Монголыг төлөөлөх анхны тамирчин болох ба улсынхаа дээд амжилтыг хэдэнтээ бататгасан Х.Номуун нь өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадамд хурд хүчээ сойсон, өсөж яваа ирээдүйтэй тамирчин юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *