УОК эмч нарыг “явгалсан” алдаагаа залруулж, цагийн хязгаарлалтгүй зорчуулахаар болов

Засгийн газраас энэ сарын 25-наас ирэх сарын 8-ны өдрийг хүртэл хатуу хөл хориог сунгасан.

Хөл хорионы үеэр автомашинуудыг QR кодоор, цагийн хязгаарлалтын дагуу зорчуулж буй. Үүний улмаас зарим эмч, эмнэлгийн ажилчид ажилдаа алхаж явж байна гэх асуудал үүссэн. Иймд УОК-оос зөвхөн эмнэлгийн салбарынханд зориулж зохицуулалт хийжээ.

Тэгвэл уг зохицуулалтын дагуу эмнэлгийн салбарынхан QR кодгүйгээр ажлын үнэмлэх, тодорхойлолтын дагуу цагийн хязгаарлалтгүй зорчихоор боллоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *