“Даншиг наадам-Хүрээ цам”-ыг ирэх сард зохион байгуулна
Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг наймдугаар сарын 3, 4-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар товложээ.
Наадмын үеэр Очирваанийн тахилга болохоос гадна шашин, урлагийн тоглолт, гурван насны хурдан морины уралдаан, 256 бөхийн барилдаан зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин, соёлын томоохон ёслол юм. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог ажээ.