Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан парламентын анхдугаар чуулганы хуралдаан болж байна.
Өнөөдрийн анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Мөн шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх;
Улсын Их Хурлын даргыг сонгох;
нам, эвслийн бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох;
Улсын Их Хурлын дэд даргыг сонгох;
Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох;
Ерөнхий сайдыг томилох;
Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах;
Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох;
шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх;
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.