Голын эрэг дагуу амарч явсан 65 настай эмэгтэй живж амиа алджээ
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Сонсголонгийн гүүрний баруун талд “Туул” голын эрэг дагуу амарч явсан эмэгтэй бие засна гэж яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг өчигдөр 14:30 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Баянзүрхийн товчооны гүүрнээс гарч 40 км замыг туулан 15:16 цагт очиж иргэн С /65 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар 2 метрийн гүнтэй урсгал усанд шумбалт хийж, голын усаар завьтай зохион байгуулж анх алга болсон газраас нэг км-ийн зайд голын усанд живж нас барсан байдалтай олджээ. Цогцсыг уснаас гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.