Н.Энхбаяр: Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг дэмжин ажиллана
МАХН-ын дарга Н.Энхбаяр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Өчигдөр /2021.04.27/ МАН-ын Удирдах зөвлөл цахимаар хуралдаж, МАН, МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэн оролцох эсэх асуудлыг хэлэлцэн, хамтрахаар тогтсон байна.
Үүний дараа хоёр намын төлөөлөл цахимаар холбогдон уг асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр үүх түүх, үзэл баримтлал нэгтэй хоёр намын хувьд 100 жилийн босгон дээр нэгдэж, улс орны өмнө тулгамдсан томоохон зорилтуудыг хамтын хүчээр шийдвэрлэх түүхэн боломжийг олгож байгааг онцолжээ.