|

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 19 ажилтан олон улсын тэргүүлэх аудитор боллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 19 ажилтан олон улсын нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын тэргүүлэх аудитор болжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2019 оноос хойш Олон Улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандарт, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартуудыг Франц улсын Афнор группээс баталгаажуулан, хэрэгжүүлж байна.

Дээрх стандартуудын тэргүүлэх аудиторуудыг бэлтгэх сургалтыг Олон улсын стандартын академийн олон улсад туршлагатай, мэргэшсэн багш нар модуль 4 багц сургалтыг хийж, компанийн 19 ажилтан амжилттай хамрагдаж Тэргүүлэх аудиторын гэрчилгээг гардан авлаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *