|

ЭЕШ: АНГЛИ ХЭЛНИЙ ШАЛГАЛТАД 35 ХҮҮХЭД 800 ОНОО АВЧЭЭ

7-р сарын 4-ний өдөр Англи хэл болон Түүхийн хичээлүүдийн Элсэлтийн Шалгалт (ЭШ) улсын хэмжээнд зохион байгуулагдлаа.

Түүхийн шалгалтад нийт 1,339 сурагч оролцож, хэмжээст дундаж оноо нь 499, Англи хэлний шалгалтад 21,453 сурагч оролцож хэмжээст дундаж оноо нь 500 байв.

Улсын хэмжээнд Түүхийн шалгалтад 1 (Өвөрхангай) сурагч 800 оноо авсан бол Англи хэлний шалгалтад 35 (Улаанбаатар-28, Дархан-3, Орхон-2, Өвөрхангай-1, Сүхбаатар-1) хүүхэд 800 оноо авчээ.

Энэ жилийн эхний хоёр шалгалтад төгс 800(100) оноо авсан шалгуулагч байсангүй. Түүхийн шалгалтад 1 сурагч 98 оноо, 2 сурагч 97 оноо авсан бол Англи хэлний шалгалтад 1 сурагч 99 анхны оноо авчээ. Мөн эдгээр шалгалт дээр 60 онооноос (анхны) дээш оноо авсан сурагчид нийт сурагчдын Түүх 16%, Англи хэл 13% байна.

АЙМАГ ХОТУУДЫН ДУНДАЖ ОНОО

Түүхийн хичээлийн дундаж оноогоор Өвөрхангай, Сүхбаатар аймгууд 68 оноогоор тэргүүлсэн бол Англи хэлний шалгалтад Орхон, Дархан-Уул аймгууд 38 оноотой эхний байр оров

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *