Олимпын эрхийн болон Азийн АШТ-нд барилдсан ЕСӨН бөхөөс коронавирусийн халдвар илэрчээ

Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны гадаад харилцааны албаны дарга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа ахлан оролцсон П.Буяндэлгэр Шигшээ багийн зарим тамирчны коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдээллээ.

Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид энэ сарын 7-нд Казахстаныг 43-уулаа зорин, олимпийн эрхийн тэмцээн, Азийн АШТ-д барилдсан билээ. Энэ сарын 6-9-нд болох олимпийн эрхийн тэмцээнд барилдах таван тамирчин, таван дасгалжуулагч үлдэж, бусад нь эх орондоо ирээд тав хонож байна.

Тэд Казахстанд байхдаа хоёр удаа коронавирусийн шинжилгээ өгөхөд бүгдийнх нь хариу сөрөг гарчээ. Гэтэл Монголд ирсний дараа есөн тамирчнаас халдвар илэрч, эмнэлэгт эмчлүүлж байна. Одоогоор халдвар авсан тамирчдаас ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал хэвийн байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *