Э.ОЮУНБОЛД АРСЛАН УЛСЫН НААДМААР БАРИЛДАХГҮЙ
Допингийн шинжилгээнд хоёр удаа бүдэрсэн Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилийн хугацаагаар хасах шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан. Тэрээр Улсын дээд шүүхэд хандсан ч түүний гомдлыг хангаагүй.
Гэсэн ч Э.Оюунболд арслан энэ сарын 02-ны өдөр Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороонд эрхээ зөрчүүлж буй тухай гомдол гаргаж, барилдах эрхээ сэргээлгэхээр шаардлага хүргүүлээд байсан юм.
Уг шаардлагыг МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс хэлэлцэн түүнийг энэ жилийн улсын наадамд барилдуулахгүй байх шийдвэрийг гаргалаа.