АНУ: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд амны хаалтгүй явж болно

АНУ-ын халдварт өвчинтэй тэмцэх төв байгууллага /CDC/ коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд амны хаалтгүй гадуур явахыг нь зөвшөөрсөн талаарх зөвлөмжийг өчигдөр /2021.04.27/ гаргажээ.

Гэхдээ “Олон хүн цугларсан газраа явахда агаарын солилцоо сайтай, хүн хоорондын зай хангалттай хол гэж үзвэл амны хаалтаа авч болно. Харин дотор битүү орчинд хүн ам цугласан газарт амны хаалтаа зүүх зөвлөмж хэвээр үйлчлэнэ” гэжээ.

Өнөөдрийн байдлаар АНУ-ын 95 сая гаруй хүн хоёр дахь тунгаа тариулжээ. Тус улсад вакцины хоёр дахь тунгаа тариулснаас хойш 14 хоногийн дараа тухайн хүнийг бүрэн дархлаажсанд тооцож байгаа юм.

Эх сурвалж: nbcnews.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *