“МҮЭХ-ноос нийгмийн даатгалыг нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байна”
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “МҮЭ-ийн шахалт шаардлагаар хоёрдугаар 25-ны өдөр Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хороо хуралдаж нийгмийн даатгалыг нэмэгдүүлсэн шийдвэрийг нэн даруй цуцлах, 2017 оны Нийгмийн даатгалын хуулд өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ. Гэвч ажил удааширч байна. Үйлдвэрчний эвлэлд нэгдсэн 450 гаруй мянган ажилтнууд тасралгүй энэ талаар санал хүсэлтээ ирүүлсэн. Тиймээс -ноос УИХ, Засгийн газар энэ талаар анхаарлаа хандуулж, нийгмийн даатгал нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлахыг дахин сануулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэдэгдэл хүргүүлсэн.
Ажил, орлогогүй болоод буй энэ үед нийгмийн даатгалын нэмэгдүүлэх нь олон аж ахуйн нэгжийг хаалгаа барихад хүргэж, хэдэн мянган хүнийг ажлын байргүй болгох эрсдэл нүүрлээд буй. Хэрэв эрх баригчид шуурхай ажиллаж, шийдвэр гаргахгүй бол ажил хаялт зохион байгуулахаас өөр аргагүйд хүрнэ”гэв.