ДЭМБ: Энэтхэгт илэрсэн “COVID-19”-ийн шинэ хувилбар илүү хүчтэй халдварлаж, эсрэг биетэд тэсвэртэй байна
ДЭМБ-аас Энэтхэгт илэрсэн “COVID-19”-ийн шинэ мутацид орсон хэлбэр нь илүү хүчтэй халдварлахын сацуу эсрэг биетэд тэсвэртэй гэдгийг мэдэгджээ.
Уг мэдэгдэлд “Энэтхэгт В.1.617 зэрэг шинэ хувилбарууд илэрсэн. Энэ нь 2020 оны 12 дугаар сарын нэгний өдөр цуглуулсан дээжнээс Энэтхэгт анх илэрсэн E480Q болон L452R мутациудтай хувилбар юм. Судалгааны урьдчилсан дүнгээр 452R нь моноклонал эсрэг биетээр эмчлэх эмчилгээний үр дүнд нөлөөлж болзошгүй гэнэ. Харин E484Q мутаци нь эсрэг биетүүдийг саармагжуулж болзошгүй” гэжээ.
Ингэснээр коронавирусийн халдвар тусаад эдгэрсэн хүний биед үүссэн эсрэг биетүүд вирусийн шинэ хувилбартай тэмцэж чадахгүй юм байна. Түүнчлэн энэхүү шинэ хувилбар нь Их Британи, Өмнөд Африк, Бразилд илэрсэн вирусийн хувилбаруудын адил халдварлах чадвар нь өндөр гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: who.int
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?