Гавьяат тамирчин Л.Энхрийлэн “Токио 2020” зуны XXXII Олимпын наадмын аваргыг яллаа
Парис-2024 зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн Парис хотын Шам -Дэ-Мар 10.000 метр түр ордонд үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кгд Дэлхийн хошой аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Л. Энхрийлэн эхний ялалтаа авлаа.
Тэрбээр Косово улсын “Токио 2020” зуны XXXII Олимпын наадмын аварга Нора Гяховатай барилдаж нэмэлт цагт яллаа. Манай тамирчин шигшээ 8-д шалгарах барилдаанд Германы Паулин Старкетэй барилдана.
Гэрэл зургийг Ч.Ганбат, Парис хот