“COVID-19”-ийн халдвартай иргэдийг эмчилж байсан сувилагч цонхоор унаж, нас баржээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт коронавирусийн халдвартай зарим иргэдийг хүлээн авч эмчилж байгаа билээ. Тус эмнэлгийн барилгын зүүн жигүүр буюу шинээр баригдсан өргөтгөлийн хэсгийг тусгаарлан халдвартай өвчтөнүүдийг хүлээн авч байна.

Улаан бүсэд коронавирусийн халдвартай иргэдэд тусламж үзүүлж байсан тус эмнэлгийн сувилагч өнгөрсөн шөнө зургаадугаар давхрын цонхоор унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Уг хэргийн шалтгаан, нөхцлийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *