Л.Баттөр: Вакцины бүрэн тундаа хамрагдсан 80 гаруй иргэн халдвар авсан
УОК-ын Шуурхай штабын мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар вакцины бүрэн тунд хамрагдсан 80 гаруй хүн, эхний тунгаа хийлгэсэн 6 мянга гаруй иргэн халдвар аваад байна. Тиймээс ямар ч тохиолдолд амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ барихыг сануулж байна.
Иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллаа сайн барих ёстой гэж ДЭМБ-аас ч анхааруулж байна. Мөн халдвар аваад эдгэсэн иргэнийг “өвдөөд эдгэсэн” гэх гэрчилгээ бүхий бичгийг өрхийн эмч эсвэл тухайн эмнэлгийн эмчийн хяналтан доор eruul.gerege.mn системд байршуулна. Уг бичгийг тухайн иргэн орон нутагт руу явах, ажилдаа эргэж орохдоо үзүүлэхэд хэрэг болно” гэлээ.