БНСУ-ын хилээр шар хуудас биш, Q-code бөглөж нэвтэрнэ
БНСУ-ын Инчон, Бусаны чиглэлд зорчих иргэд хилээр нэвтрэхдээ Q-code бөглөх шаардлагыг тус улсын Хорио цээрийн албанаас МИАТ компанид ирүүлжээ.
Зорчигч уламжлалт шар хуудас буюу гаалийн мэдүүлэг бөглөхгүйгээр гар утсаараа Q-Code-ыг татан бөглөж, тус улсын хилээр нэвтрэх болж байна.
Энэхүү цахимжилт 2024 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх аж.
Q-code-ыг авах бол ЭНД дарна уу.