ЭМЯ: 1015 халдварын тохиолдол илэрч, ТАВАН хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 11145 хүнээс шинжилгээ авахад 1015 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад нийт 34036 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 864 нь нийслэл хотод, 149 нь орон нутагт, 1 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн байна. Харин 5 хүн коронавирусийн улмаас на барлаа” гэв.