Япон Улс олон улсын ВАКЦИНЫ ПАСПОРТ гаргана гэв
Япон Улс “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн хүмүүсийг олон улсад зорчихыг нь хялбаршуулах үүднээс “вакцины паспорт” танилцуулахаар төлөвлөж байгаа талаараа мэдээлжээ.
Энэхүү паспортыг ухаалаг гар утасны хавсралт хэлбэрээр гаргах бөгөөд аялагчид нисэх онгоцонд суухын өмнө эсвэл улсын хилээр нэвтрэхээсээ өмнө “QR” кодыг нь уншуулах юм байна.
Ингэснээр Японы Засгийн газар Европын Холбоо, Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны жишгийг даган цар тахлын улмаас бараг бүхэлдээ зогсоод буй бизнес аяллыг сэргээхэд хувь нэмрээ оруулж буй юм.
ЭХ СУРВАЛЖ: kyodonews.jp