Газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгоод байна
Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон батлагдсан төсвийн дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 70 байршилд 2500 нэгж талбарыг чөлөөлж авто зам, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг ажлыг гүйцэтгэнэ.
Өнөөдрийн байдлаар газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгоод байна.
Мөн Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд 2206 нэгж талбарын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1300 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөөд байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.