АН: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдийг бүртгэх ажиллагаа маргааш эхэлнэ
Ардчилсан намаас долоо хоног бүрийн Пүрэв гарагт хийдэг 4/11 хэвлэлийн бага хурал боллоо. Хурлын үеэр Ерөнхийлөгчийн нэр дэвшигчийг тодруулаx цаxим сонгууль болон Улсын дээд шүүхийн шийдвэрийн талаарх тайлбарын талаар мэдээлэл хийлээ.
АН-ын дэд дарга Ц.Оюундарь “АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдийг бүртгэх ажиллагаа маргааш эхэлнэ. Мөн сурталчилгаа буюу хоёр удаагийн халз мэтгэлцээн зохион байгуулна. Тавдугаар сарын 1-нд дотоодын сонгууль явагдана. Нийт 140 мянган гишүүн маань нэр дэвшигчээ сонгоно. “Одоогийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшихээ илэрхийлсэн хоёр хүн бий. Маргааш 15:00 цаг гэхэд эцсийн байдлаар нэр дэвшигчдийн нэр тодорхой болно” гэв.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Улсын дээд шүүхийн хуралдаанаар хоёр талын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Миний ойлгож байгаагаар үндэслэл нь Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу улс төрийн намын дотоод асуудал, маргаантай асуудал оролцохгүй гэсэн зарчмыг барьсан. АН Ерөнхийлөгчийн сонгуульд орохоо болилоо гээд буруу ойлголт яваад байна. АН УИХ-д суудалтай, бүлэгтэй. Ерөнхийлөгчийн сонгууль бол төрийн сонгууль. Дотоод ардчилалтай нам болгонд үзэл бодлын зөрүү байна үүнийг дотоодын хагарал гэж байна. Энэ асуудлууд хуулийн дагуу шийдэгдэнэ гэж найдаж байна. СЕХ намын зөрчлийг шийддэг байгууллага биш учир хуулиа дээдэлж ажиллана гэж итгэж байна. Ардчилсан намын гишүүн Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар олон нийтэд сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарласан. ” гэлээ.