Outlaw хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан “Нэг намар гурав” доргионо

Нэгэн үе хайрын дууг домог болгож зэрэг мандаж явсан Flash, Outlaw, Мөнхийн реп, Noname хамтлагууд тарж өөр өөрийн амьдралын мөрөө хөөж явцгаасан ч үзэгч сонсогчдын хүлээлт дүүрэн байсныг үзэгчдээ алдаагүй үргэлжилсэн тоглолтоос харж болно. Олны анхаарлаас түр холдоод байсан хамтлагууд тус тусдаа иргэн ирж хоёр удаа нэгдсэн тоглолт хийж хүлээлт дүүрэн жинхэнэ үзэгч сонсогч нараа баярлуулан ямар ч маргаангүй ёстой л нэг цом доргиогоод амжсан билээ. Үүнээс Flash, Outlaw, Мөнхийн реп, Noname олон жилийн дараа ч “Оргил” оо баталж байгааг харж болно.

Дөрвөн хамтлагийн дарааллаж хийсэн тоглолтод ч үзэгч, фенүүдийнх нь цангаа гараагүй бололтой Outlaw хамтлагийн 20 жилийн ойн хүлээж буйгаа илэрхийлж байв. Outlaw хамтлагийн зүгээс эхний тоглолтын үеэр бид бол Эрдэнэт хотоос төрсөн хамтлаг 20 жилийн ойгоо нутагтаа хийх талаар хэлэлцэж байгаа хэмээн ярьж байсан бол хоёрдох тоглолт дээрээ “Hit park”-ийг есдүгээр сарын 20-нд дахин доргиохоо зарлав.

Hit park, Төв цэнгэлдэх гээд хоёр удаа дараа дараалан тоглолтоо хийж дүүргэсэн хамтлагууд бараг л үгүй байх. Тэгвэл Outlaw хамтлаг нэг намар гурван дараалан дүүргэх үү?

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *