QR кодгүй иргэнд шаардлага тавьсан цагдаагийн хөлийг машинаараа дайрч, гэмтээжээ

Засгийн газраас хатуу хөл хориог  энэ сарын 25-наас ирэх сарын 08-ны өглөөний 06:00 цаг хүртэл сунгасан. Үүнтэй холбоотой зөвшөөрөгдсөн байгууллагуудын автомашин QR код авч зорчиж байгаа билээ.

Тэгвэл QR кодгүй хөдөлгөөнд оролцох гэсэн иргэн шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийн биед гэмтэл учруулсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Өчигдөр /2021.04.28/ 22:03 минутад Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төгөлдөр” дэлгүүрийн урд Тоёота маркийн автомашинтай 35 настай эрэгтэй А нь “QR кодгүй тул хөдөлгөөнд оролцох боломжгүй” хэмээн шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийн хөлийг машинаараа дайрч, тавхайн ясыг нь цуулж, гэмтэл учруулсан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *