ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Үүнээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд хүлээж аваагүй юм.
Хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.