Өнөөдөр БНХАУ-аас 334 мянган тун “Вероселл” вакцин хүлээн авна
Өнөөдөр /2021.04.29/ манай улсад БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероселл” вакцины 334 400 тун гэрээний дагуу ирнэ гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр “БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу өнөөдөр ээлжит 334,400 тун Vero Cell вакцин хүлээн авна. МИАТ компанийн тусгай үүргийн онгоц Бээжин хотоос Улаанбаатар хот руу хөдөлсөн, 15:23 цагт буух товтой байна. Vero Cell вакцины дараагийн ээлж тавдугаар сарын 1, 3-нд ирнэ” хэмээн бичжээ.