С.Ганбаатар МАХН-аас гарч, АН-д элслээ

МАН, МАХН -ууд нэгдэх болсон тул С.Ганбаатар МАХН-аас гарч буйгаа мэдэгдсэн.

Тэрээр энэ үеэрээ “Эрх баригчидтай хамтран тэмцэж, бие биедээ хань болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсч байна. Аргагүйн эрхэнд Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Тавантолгойд сандайлан сууж, Монголын баялгийг цуслан идэж байгаа МАН-тай би нийлэх боломжгүй. УИХ-д би Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолой, байр суурийг өндөрт өргөнө. Эрдэнэтчүүд маань эрх баригчдын хулгайг зогсоогоорой гэж намайг УИХ-д сонгосон. МАН-ын 62 суудлыг 63 болгох гэж Эрдэнэтчүүд надад саналаа өгөөгүй” гэсэн юм.

Тэгвэл тэрээр МАХН-аас гарч АН-д гишүүнээр элссэн байна. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг 12 гишүүнтэй болж байгаа ажээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *