ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авав

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 2 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат Ерөнхийлөгч бол аль нэг нам бус, эв нэгдлийг илэрхийлэгч хүн л дээ. Бодвол та нарыг тулхтай 100 жил болох гэж байгаа хүчин гэж бодоод хамтарч ажилласан байх. Итгэл найдвар нь биелсэнгүй. Шударга ёс олигтой сахигдсангүй. Үйл явдлыг өрнөл шог гараа шиг юмнууд явж байна. МАН, МАХН нэгдлээ. Нөгөө муу С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших эрхтэй болоод ороод ирсэн. Гэтэл түүнийг нь байхгүй болголоо. 11 гишүүнтэй АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг байхгүй болгож байна. Тиймээс хуулийн дагуу АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авъя” гэлээ.

Харин Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн, нэр дэвшигчдийн бүртгэл эхлэх гэж байгаа учраас цаг байхгүй хэмээн УИХ-ын дарга хоёр цагийн завсарлага өглөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *