ӨНӨӨДӨР: ХЭҮК-оос хэвлэлийн бага хурал зохион байгуулна

Есдүгээр сарын 5-ны өдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна

11:00 цагт: ХЭҮК-оос хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас 9902 8438

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд зориулан “Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд есдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 9 дүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.

-“Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 18 хүртэл үргэлжилнэ.

-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй  “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

“Цайны их зам” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *