Монгол Улс паралимпын наадмаас 4 медаль хүртэж түүхэн амжилт тогтоолоо
“Парис–2024” Паралимпын наадмын хаалтын ёслол ням гаргийн орой болсноор Францын нийслэлд зуны турш үргэлжилсэн спортын гайхалтай тэмцээн уралдаанууд амжилттай өндөрлөлөө. Монголын Паралимпын үндэсний шигшээ баг “Парис-2024” Паралимпад амжилттай оролцож, 1 алт, 3 мөнгөн медаль хүртэн, тэмцээнээ амжилттайгаар өндөрлүүллээ.
Энэ нь Монгол Улсын шигшээ багийн түүхэнд хамгийн олон буюу нийт 4 медаль авсан анхны тохиолдол боллоо.
-Алтан медаль: Таеквондо – У.Сүрэнжав
-Мөнгөн медаль: Бөөрөнцөг түлхэлт – Ц.Баттулга
-Мөнгөн медаль: Таеквондо – Г.Болор-Эрдэнэ
-Мөнгөн медаль: Пауэрлифтинг – Э.Содномпилжээ тус тус хүртэж бахдам амжилт үзүүллээ
https://ledger.com.ru