ЗГ: “Парис 2024” зуны олимп, паралимпаас медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө байр олгоно
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Парис 2024” зуны 33 дахь олимп, паралимпын 17 дахь наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэжээ.
Алтан медаль хүртсэн У.Сүрэнжавт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүү, Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга, Э.Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгоно гэлээ.