Нэр бүхий банкны ажилчид төрийн байгууллагын алба хаагчид хамтарч МӨРИЙТЭЙ ТОГЛООМ зохион байгуулсан байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж, банкан дахь хувь хүний данснаас их хэмжээний мөнгө гарган авдаг 30 гаруй хүнтэй бүлэглэлийг өнгөрсөн шөнө саатуулж, Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлжээ. Тодруулбал, тус бүлэглэлд нэр бүхий банк, санхүүгийн байгууллага болон улсын бүртгэлийн газрын 6 ажилтан байсан талаар эх сурвалж мэдээллээ.

Тэд өөрсдийн давуу байдлаа ашиглан бусдын хувийн мэдээллийг олж авч, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *