Эрэн сурвалжлагдаж байсан“Б”цагдаагийн 3-н албан хаагчийг авто машинаар мөргөн гэмтээжээ

Баянзүрх, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр эрэн сурвалжлагдаж байсан Б-г энэ оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон саатуулах үед цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэн “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон зугтахдаа цагдаагийн 3 алба хаагчдыг мөргөж гэмтээн ойролцоо байсан 3 тээврийн хэрэгсэлийг мөргөсөн.

Цагдаагийн алба хаагчид сэжигтэй этгээдийг баривчлан саатуулсан бөгөөд үргэлжүүлэн эмнэлгийн тусламж авсан байна. Одоогоор биеийн байдал хэвийн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *