Арабын Нэгдсэн Эмиратын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгч У. Хүрэлсүхэд Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Гуртаси Аль-Нуаими Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцолж, цаашид харилцан сонирхсон салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.
Элчин сайд Мухаммад Аль-Нуаими улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, хөдөө аж ахуй, иргэний агаарын тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр “Тэрбум мод” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр, 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо.