С.Энхболд: “АстраЗенекa” вакцины хоёр тунг хийлгэсэн бол гурав дахь тундаа “Спутник V” хийлгэж болно
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-ын гишүүд асуулга асууж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Зарим вакцины гурав дахь тунгийн асуудал дэлхий нийтэд судалгаанд үндэслэн гарч ирж байгаа.Одоогоор дэлхийд 100 орчим вакцин судлагдаж байна. Хэрэглээнд 11 вакцин гарсан. Зургаан сарын дараа гурав дахь тунг хийлгэнэ. “АстраЗенекa” вакцины хоёр тунг хийлгэсэн хүн гурав дахь тундаа ОХУ-ын “Спутник V” хийлгэж болно. Мөн “Pfizer вакцин хийлгэсэн бол “Спутник V” хийлгэх гэх мэт судалгааны ажил хийгдэж байна” гэв.