Улсын Нэгдүгээр төв эмнэлгийнхэн амиа алдсан сувилагчид эмгэнэл илэрхийллээ

УНТЭ-ийн Бөөрний төвийн сувилагч Даваажав овогтой Энхтуяа нь 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зуурдаар таалал төгсч, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиосонд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
Д.Энхтуяа нь 1979 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1986-1996 онд Ерөнхий боловсролын 28-р сургуульд бүрэн дунд боловсрол, 1996-1999онд АУ-ны Коллежид Сувилагчийн мэргэжлийг тус тус эзэмшиж, амжилттай төгссөн байна.
Ажил хөдөлмөрийн гараагаа 1998 онд УГТЭ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн сувилагчаар эхэлж, 2010 онд УБ.Сонгдо эмнэлэгт, 2016 оноос Гранд-Мед эмнэлэгт, 2018-2020 онд Люкс центр, Гурван гал эмнэлэгт тус тус сувилагчаар ажиллаж байгаад 2020 оны 5-р сараас УНТЭ-ийн Бөөрний төвд сувилагчаар ажиллаж байсан.
Бидний дотны хамтрагч Д.Энхтуяа нь төлөв даруу, ажилч хичээнгүй, хамт олонч, хариуцсан ажил үйлсдээ чин сэтгэлээр ханддаг, хүн ардынхаа эрүүл энхийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, цар тахлын хүнд үед хамт олноо хошуучлан, галын шугаманд орж ажилласан тэргүүний сувилагч нарын нэг нь билээ. Сувилагч Д.Энхтуяа нь мэдлэг мэргэжлээ тасралтгүй дээшлүүлж, 2016 онд Эрчимт эмчилгээний сувилахуйн төрөлжсөн мэргэшлийн сургалтад суралцаж амжилттай төгссөн.
Д.Энхтуяагийн хөдөлмөрч хичээнгүй, ажилсаг байдлыг үнэлж 2018 онд Эрүүл мэндийн яамны хүндэт жуух, салбарын болон байгууллагын шагналаар тус тус шагнасан байна.
Эрхэм дотны нөхөр, сувилагч Д.Энхтуяа таны хөдөлмөрч, үнэнч шударга, ажилч хичээнгүй, даруу төлөв, эгэл, нөхөрсөг гэгээн дүр, ард иргэдийн төлөө зориулсан үйлс, сэтгэл нь бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *