Э.Бат-Үүл: АН дуртай нь ирж, нэр дэвшдэг хямд “Motel” биш
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр МАХН-наас гарч, АН-д элсэж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын гишүүн, Хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийн твиттер хуудсаараа дамжуулан өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, “Намд маань фэнгшү Ганбаатар элсэж. Дөнгөж ирмэгцээ Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэнэ. Үгүй байлгүй дээ. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлага хангахгүй. Хоёрдугаарт, АН бол дуртай нь ирээд нэр дэвшээд явдаг хямд “Motel” биш. Гуравдугаарт, АН нь чавесчуудын нам биш, өөр мундаг олон нэр дэвшигчтэй!” гэжээ.
Намд маань фэнгшү Ганбаатар элсэж.Дөнгөж ирмэгцээ Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэнэ.Үгүй байлгүй дээ?!
1-д Ерөнхийлөгчд нэр дэвшигчд тавих шаардлага хангахгүй 2-т АН бол дуртай нь ирээд нэр дэвшээд явдаг хямд Motel биш 3-т АН нь чавесчуудын нам биш,өөр мундаг олон нэр дэвшигчтэй!— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) April 29, 2021
Бат-үүлээ!!! Үс чинь цайж, уруул чинь хөхөрч, хөл гар чинь салагнаж нас дарлаа чамайг.Юун НАМ, ТӨР, АН, МАН? Эрлэгийн элч ирэхээс өмнө МАНы хөнөөсөн, сүйтгэсэн, самарсан бүхнийг хэлээд сэтгэл амар нойрсохоо бодох цаг чинь болсон байх.