Аризона муж үр хөндөлтийн тухай хатуу хууль батлав

Өнөгөрөгч мягмар гарагт “Ургийг дауны синдромаль эсхүл цистик фиброк гэх мэт генийн гажиг дээр үндэслэн үр хөндүүлэхгүй байх” гэсэн хатуу хуулийн заалтыг батлах гарын үсгийг Аризона мужийн захирагч Даг Дюси зурлаа. Ингэснээр Аризона мужийн үр хөнөдлтийн тухай хууль улам чангарч байгаа юм.

Угтаа өвчин эмгэг, генийн гажгийг хүн сонгож төрдөггүй тул ялгаварлан гадуурхах ёсгүй шиг үр хөндөлт хийлгэх нь ч мөн шударга бус үйлдэл юм хэмээн үзжээ.

Хамгийн хачирхалтай нь үүнийг ардчилсан намын зүгээс ихээхэн дэмжиж, хурдан шуурхай батласан нь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ёстой үзлээс зөож буй хэрэг хэмээн ард иргэдийн эсэргүүцэл, шүүмжийг ихээхэн хүртээд байна.

Учир нь үр хөндөлтийн тухай хууль чангарч, хориг ихсэх тусам хууль бус, аюултай нөхцөл байдалд үйлдэгддэг үр хөндөлтийн тоо олширдог бөгөөд энэ  нь охид эмэгтэйчүүдийг гэмт хэрэгтэн болгох, бүр цаашилвал эрүүл мэнд, амь насаараа хохироход хүргэдэг юм.

Эх Сурвалж: www.reuters.com

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *