Казахстан улс өөрсдийн вакцинаа дотооддоо үйлдвэрлэх боллоо

Өнгөрөгч мягмар гарагт Казахстан улс өөрсдийн гэсэн вакциныг дотооддоо үйлдвэрлэх туршилтын шатандаа явж байгаагаа зарлалаа.

Казахстан улсын сая гаруй иргэд Оросын Спутник вакцинаар дархлаажсан бөгөөд импортоор дотооддоо нийлүүлж байсан юм. Мөн түүгээр зогсохгүй Синовак үйлдвэрийн Веросел вакцины нэг сая тунг захиалаад байгаа ч дотоодын үйлдвэрт үйлдвэрлэсэн Куаз вакциныг ард иргэддээ нийлүүлж, дархлаажуулалтаа явуулна гэлээ.

Уг мэдээг тус улсын Эрүүл Мэндийн Яамын Сайд Алексей Цой хэвлэл мэдээлэлд цацаж шуугиан тариад байна.  Куаз вакцин нь ирэх долоо дугаар сард гурав дахь туршилтаараа батлагдах буюу үйлдвэрлэгдэж эхлэх аж. 

Тус вакцины туршилтын 222 оролцогч ямар нэгэн гаж нөлөөгүйгээр дархлаажиж байгаа тул вакцин чанартай, олон улсын стандартын дагуу үйлдвэрлэгдэнэ гэдгийг Казахстан улсын Биологийн Аюулгүй Байдлын судалгааны хүрээлэнгээс мэдээллээ.

Эх Сурвалж: www.reuters.com

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *