Турк, Казахстан улс хамтран Монгол хааны тухай олон ангит кино хийхээр болжээ
Монголын эхэн үеийн хаант улсуудын нэг, хамгийн алсагдмал холбоо сүлбээтэй ч манай улсын газар нутагт оршин байсан эртний Түрэг улсын 2 дугаар Султан, 1063-1072 онд Ираны зүүн ба баруун нутгийг өвлөн авч, Византичуудыг ялж, Гүрж, Армен болон Бага Азийн ихэнх хэсгийг эзлэсэн Баатарлаг Арслан гэх нэрээрээ алдартай хааны тухай намтарчилсан киног Турк болон Казахстан улс хамтран бүтээхээр төлөвлөжээ.
Уг киног Туркын алдарт найруулагч Эмре Конук дааж аван ажиллахдаа бэлэн байгаагаа мэдэгдээд байгаа бөгөөд Казахстан улсын зүгээс ч хамтрахдаа тун таатай байгаа гэжээ.
Сүүлийн жилүүдэд Турк улсын кино салбар эрчимтэй өсөж байгаа нь өөрсдийн ёс заншил, соёлын хэв шинжийг хүчтэй агуулсан олон ангит, цуврал кинонуудыгих хэмжээгээр бүтээж, олон улсад нийлүүлж байгаа нь ёс заншил, соёлоороо төстэй улсууд ихээхэн таашаан хүлээн авч, үзэлтийн тоог өсгөж байгаатай холбоотой юм. Тэдгээр улсууд дундаас манай улсын телевизийн сувгууд дээр ч мөн Туркын олон ангит кино харагдах нь олширсон.
Ийм маягаар хурдацтай өссөөр байвал Туркийн кино салбар 2023 онд 1 тэрбум ам. долларын ашигтай болно гэсэн тооцоолол байгаа аж.
Эх Сурвалж: www.astanatimes.com