Өөрөөс нь татгалзсан эмэгтэйд уурлан гэрт нь гал тавьжээ

Атланта мужид нэгэн эр өөрийг нь тоогоогүй эмэгтэйд уурлан, гэрт нь нэвтэрч, унтлагын өрөө болон машинд нь гал тавьжээ. Үүнээсээ болоод тэрээр 20 жилийн хорих ял аваад байгаа гэнэ.

Жерэл Жэй гэх 29 настай уг эрийн шүүх хурал өнгөрөгч даваа гарагт болж өнгөрсөн бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээж, шүүх түүнд бусдын эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд халдах оролдлого хийсэн хэмээн хэрэгт буруутган 20 жилийн ял оноожээ.

Эмэгтэйн унтлагын өрөө:

 

Тэрээр хэргийн тухай мэдүүлэгтээ “Тэр намайг тоохгүй байсан, зурвас бичхэд хариу өгөхгүй, залгахаар утсаа авахгүй байсан” гэж тайлбар өгчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *