“Алтан судал” кино Канадын кино наадмаас шилдэг зураглалын шагнал хүртжээ

“Алтан судал” кино Канадын “Reel 2 Real” наадмаас шилдэг зураглалын шагнал хүртжээ. Тус наадамд дэлхийн 35 орны уран бүтээлчид оролцсон байна.

“Алтан судал” уран сайхны кино нь өнгөрсөн гуравдугаар сард Швейцарийн Женев хотноо болсон хүний эрхийн кино наадмаас /FIFDH/  “Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал” болон “Өсвөрийн шүүгчдийн шагнал”-ыг тус тус хүртэж байсан юм.

Мөн тус кино нь 2020 оны хоёрдугаар сард Берлиний кино наадамд амжилттай оролцож, нээлтээ хийсэн. Герман, Австрали, Араб, Монгол зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажилласан энэ киноны гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй, Б.Алгирчамин, С.Ариунбямба нар тоглосон юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments