Сурагчид бие даалтын долоо хоногт танхимаар хичээллэхгүй
2024-2025 оны хичээлийн жилд бие даалтын долоо хоногийг I, II улиралд зохион байгуулна. Нэгдүгээр улирлын бие даалтын долоо хоног аравдугаар сарын 28-ны өдрөөс эхэлнэ. Тодруулбал, аравдугаар сарын 28-аас арваннэгдүгээр сарын 2-нд бага ангийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлд бие даалтын долоо хоногт ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ, музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулах аж.
Хичээлийн жилийн бие даалтын 7 хоногт суралцагчдад бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн үйл ажиллагаа, соёл, урлаг, спортын чөлөөт арга хэмжээ болон төсөлт ажлыг танхимын ба танхимын бус хосолсон хэлбэрээр багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлнэ гэж үйл ажиллагааны зөвлөмжид тусгажээ.