Билли Айлиш ирэх 7-р сард шинэ цомгоо цацна
Грэммигийн эзэн, залуухан од Билли Айлиш энэ зун буюу 7 дугаар сард 2 дахь цомгоо цацах гэж байгаа бөгөөд цомгийн нэр нь “Хэзээ Хэзээнийхээсээ ч Илүү Жаргалтай” буюу “Happier than Ever” аж.
Билли Айлишийн ах болох уран бүтээлч, дуучин, ая үг зохиогч, продьюсер Финн дүүтэйгээ хамтран хөл хорионы үеэр буюу цар тахлын улмаас хөдөлгөөн хорьсон байх үеэр гэртээ цагийг өнгөрөөж байхдаа уг цомгийг бүтээсэн бөгөөд цомог нийт 16 дууг агуулсан байна.
Тэгвэл өчигдөр буюу 4 дүгээр сарын 29-нд Билли цомгийнхоо анхны соло дууг цацсан нь “Your Power” байсан юм.
Шинэ уран бүтээл, цомог гаргах бүртээ амжилт олдог тэрээр Грэммигийн 2022 оны наадмаас ч хоосон буцахгүй бололтой.