С.Амарсайхан: “Файзер” вакциныг хүүхдэд хийхийг зөвшөөрвөл зургаадугаар сараас хүүхдүүдийг вакцинжуулна

Дэлхий дахинаа “Файзер”, “Модерна”, “Жонсон-Жонсон” зэрэг компаниудын хүүхдийн вакцины туршилт амжилттай болж байгаа билээ. Тэгвэл манай улс хүүхдүүдэд зориулсан вакцин худалдан авахаар төлөвлөж байгаа талаар Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Тэрбээр “Хүүхдийн вакцины судалгааг холбогдох байгууллагууд хийж байна. Дэлхий нийтээр хүүхдийн вакциныг турших, хэрэглээнд нэвтрүүлэх ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар АНУ-ын “Файзер” вакциныг 12-оос дээш насны хүүхдэд хийх зөвшөөрөл авахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Мөн олон улс орон вакцины туршилтаа хийж байгаа. Манай Засгийн газар “Файзер” вакциныг худалдаж авахаар гэрээ хийсэн. Хэрэв хүүхдэд хийхийг зөвшөөрвөл зургаадугаар сараас эхлээд хүүхэд багачуудаа вакцинжуулах ажлыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *