Энэтхэгээс ирж Дорноговьд тусгаарлалтад байгаа иргэд гадуур алхаж байна гэв үү?
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10000 гаруй PCR шинжилгээ хийснээр 1356 халдварын тохиолдол шинээр илэрч, нийт халдвар авагсдын тоо 35979 болсон.
Илэрсэн шинэ тохиолдлуудыг задлан авч үзвэл 1190 нь нийслэл Улаанбаатар хотоос, 138 нь хөдөө орон нутгаас илэрчээ.
Үүнд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 28 тохиолдол байгаа юм. Эдгээр иргэд энэ сарын 23, 26-ны өдөр Энэтхэг, Казахстанаас ирсэн байна.
Энэ сарын 26-ны өдөр Энэтхэгээс ирсэн тус улсын 19 иргэнээс халдвар илэрсэн бөгөөд 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдан эмчлүүлж байна.
Тэгвэл Дорноговь аймагт тусгаарлагдаж буй Энэтхэгчүүд нь гадуур алхаж, хөл хорионы бүсээсээ гадагш гарсан байгаа нь мөн ард иргэдийг бухимдуулаад байгаа юм. Тухайлбал Дорноговь аймгийн зар мэдээлэл гэх цахим грүп-д нэгэн иргэн гадуур алхаж буй гурван Энэтхэг иргэний зургийг цацжээ.
Олны дунд Энэтхэг халдварын хувилбар айдас түгшүүр үүсгээд байгаа үеэр Энэтхэгээс гадаад иргэдийг нэвтрүүлэн халдварын тохиолдлын тоог нэмээд байгаа нь ард иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргээд байна.