|

Тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс заслыг Монголд хийдэг болно

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд зайлшгүй хийгдэх шаардлагатай ажлуудын нэг нь Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй 26 өвчний эмчилгээг нэвтрүүлэх юм.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 12 үндэсний багийг өндөр хөгжилтэй улс орны эмнэлэг, их сургуульд чадавхжуулахаар шийдвэрлэж, эхнээс нь илгээгээд буй. Өнөөдөр Сайд Т.Мөнхсайхан эх орондоо эмчилгээ үйлчилгээг шинээр нэвтрүүлэх ээлжит эмч нарын багтай уулзалт хийж, хариуцлагын гэрээ байгуулжээ.

Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдүүдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төвийн дээрх эмч нарын баг нь тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс заслын эмчилгээ, Үр хөврөлийн удамзүйн оношилгооны аргуудыг эмнэлзүй болон манай улсад нэн шаардлагатай хавдрын оношилгоо, шинжилгээг хийх, баталгаажуулах, молекул генетикийн шинжилгээг эх орондоо нэвтрүүлэхээр тун удахгүй БНТУ, Тайвань, БНХАУ-ыг зорих аж

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *