Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төсөл зэрэг 46 асуудал хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаараа 46 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.
- Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явцын талаар,
- Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар,
- Нийслэлийн боловсролын сургалтын байгууллагуудын хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл зохион байгуулалтын талаар хэлэлцэнэ.