Н.Батсуурийн ДАРХАН АВАРГА цолны мялаалга, хүндэтгэлийн ёслол энэ сарын 16-нд Степпе аренад болно
Монгол Улсын 10 дахь дархан аварга Н.Батсуурийн цолны мялаалга, хүндэтгэлийн ёслол энэ сарын 16-нд Сеппе аренад болно.
Монгол бөхийн дээд цолд хүрсэн 10 дахь бөхөөр Увс аймгийн Ховд сумын харьяат дархан аварга Н.Батсуурь тодорсон билээ. Тэрбээр Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадамд улсын арслан Б.Орхонбаяраар ес даван түрүүлж, Дархан аварга болсон юм.
Өдгөө 36 настай түүний хувьд 2014 онд анх түрүүлж арслан, 2018 онд хоёр дахиа түрүүлэн улсын аварга, 2019 онд гурав дахь удаагаа түрүүлэн даян аварга цолд хүрсэн бол үүнээс таван жилийн дараа төрийн наадмын дөрөв дэх түрүүгээ авснаар дархан аварга болов. Н.Батсуурь нь улсын наадамд дөрөв түрүүлсэн гурван дархан аваргын нэг. Түүнээс өмнө дархан аварга Г.Өсөхбаяр, Д.Цэрэнтогтох нар дөрөв түрүүлжээ. Улсын наадамд түрүүлсэн амжилтаараа Н.Батсуурийн өмнө бичигдэх дархан аварга цолтой таван бөх бий.